Б.Батзаяаг батлан даалтад гаргалаа

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

Б.Батзаяаг батлан даалтад гаргалаа

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нарыг өнгөрсөн сарын 30-нд баривчлан хорьсон.  

Тэдний цагдан хорих хугацааг сунгах уу, үгүй юу гэдэг асуудлыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл 13.00 цагийн үед батлан даалтад гаргажээ. Харин Б.Батзаяаг батлан даалтад гаргах эсэхийг нэлээд удаан хэлэлцэж 17.00 цагийн үед батлан даалтад гаргасан байна.  

 Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж