Сонгуулийн хуулийн төсөл өргөн барив

2015 оны 11 сарын 13

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.11.13/ Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ, М.Сономпил, Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Ч.Улаан, Ц.Цолмон нарын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

2011 онд Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан ч өнгөрсөн хугацаанд хуулийн зорилт бүрэн биелэгдэхгүй, нийгмийн шинэ харилцааг бүрэн дүүрэн зохицуулж чадахгүй байна хэмээн үзжээ. Тиймээс сонгуулийн системийг зөв тогтоож, энэ үндсэн дээр Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний “ сонгох, сонгогдох эрх”, Улсын Их Хурлын гишүүнийг “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох” эрхийг бодитойгоор эдлүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр уг хуулийн төслийг боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна