Парисыг бурхан өршөөг!

2015 оны 11 сарын 14

 

Өнгөрсөн шөнө Парис хотод террористууд онц хэрцгийгээр халдлага үйлдсэн ба 7 өөр газарт үйлдсэн энэхүү халдлагад 150 орчим хүн амь үрэгдээд байна.

 

Франц болон Германы хөлбөмбөгийн тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчид болон үзэгчид цугласан цэнгэлдэх хүрээлэнд АК-47 буугаар зэвсэглэсэн террористууд халдаж үзэгчдийн дунд бөмбөг байрлуулан дэлбэлсэн байна.

 

Батаклан хэмээх тоглолт болж байсан концертын танхимд террористууд хүмүүсийг толгой дараалан буудсан ба цагдаа нар концертын танхимд байсан 3 алан хядагчийг устган 100 орчим хүнийг аварсан байна. Барьцааны хүмүүсийн зарим нь шархатсан байжээ.

 

Халдлагын үеэр тэдгээр алан хядагчид “Аллах акбар” хэмээн хашгирч байсан гэнэ.

 

Баасан гаригийн шөнө болсон энэхүү халдлага нь дэлхий нийтийг цочролд оруулаад байна. Дэлхийн 2-р дайнаас хойш анх удаа шөнийн хорио тогтоож онц бэлэн байдал зарлан бүх хилээ хаагаад байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.АНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна