ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргажээ

2015 оны 11 сарын 14

Баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө Францын Парис хотод болсон зэвсэгт халдлагын улмаас 140 гаруй хүн амь насаа алдсан учир тус улсад онц байдал зарлаж, улсынхаа хилийг хаагаад байна. Энэхүү зэвсэгт халдлагатай холбогдуулж Франц дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсад буй монгол иргэдэд хандаж сэрэмжлүүлэг гаргажээ.

Тодруулбал "Баасан гаригийг орон Парис хотод үүссэн аюултай нөхцөл байдалтай уялдуулан Парим хот, түүнтэй залгаа дүүргүүдэд амьдарч буй иргэдийг гадуур гарахгүй гэртээ байх, танил нартаа сэрэмжтэй байхыг анхааруулж, аюултай байдал тулгарсан тохиолдолд Элчин сайдын яамтай шуурхай холбоо барихыг мэдээлж байна" гэжээ.

Нэн шаардлагатай тохиолдолд холбоо барих Элчин сайдын яамны утас: 0685963705, 0758737768, 0651426149, 0783937554, 0146952812.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна