Францад 4500 орчим монгол иргэд амьдардаг

2015 оны 11 сарын 14

Франц улсад дэлхийн нийтийг цочоосон аймшигт халдлага гарлаа. Тус улс одоогоор онц байдал зарлаад байна. Тус улсад амьдарч байгаа монгол иргэд энэ халдлагад өртсөн эсэх талаар Гадаад хэргийн яамнаас тодруулахад “Францад нийтдээ 4500 орчим монгол хүн амьдардаг. Үүнээс 2000 орчим нь Парист амьдардаг. Халдлага болсон 11 дүгээр дүүрэгт цөөнгүй монгол иргэн амьдардаг. Одоогоор халдлагад монгол иргэн өртсөн гэх мэдээлэл ирээгүй байна. Тэнд байгаа монголчуудаас ЭСЯ-даа хандсан хүн алга. Энэ талаарх мэдээллийг цаг тухайд нь хурдан шуурхай өгнө” гэв.

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна