АНУ-ын сонирхолтой газарзүй

2015 оны 11 сарын 14

 

1. АНУ нь газар нутгийн хэмжээгээрээ харилцан адилгүй 50 муж улсад хуваагддаг билээ. Хамгийн бага газар нутагтай нь Rhode Island (4,002 кв километр) бөгөөд хамгийн том газар нутагтай нь Аляска муж (1,717,854 кв километр) юм.

 

 

2. Хамгийн урт эргийн шугамтай муж нь мөн л Аляска юм. Түүний хэмжээ нь 10,686 километр.

 

 

3. Дэлхий дээрхи хамгийн эртний амьд организмийн нэгт тооцогддог мод Britlescone Pines нь Америкийн баруун мужууд болох Калифорниа, Юта, Невада болон Колорадо мужаас олдсон.

 

 

4. Америкийн газар нутгийн түүхэнд Эзэн хааны засаглалтай байсан ганц газар байдаг нь Хавай дах Хонолулу хэмээх газар юм. Калакауа Хаан болон түүний Хатан Лили’уокалани энэ газарт 1893 он хүртэл эрх барьж байжээ. Тэдний ордон одоо музей болжээ.

 

 

5. АНУ-ын хамгийн том нуруу нь хойноосоо урагшаа сунасан чиглэлтэй байрласан байдаг нь нутгийг бүс болгоны уур амьсгал хоорондоо ялгарах гол шалтгаан нь болдог.

 

 

6. Хэдийгээр Англи хэлээр ярьдаг боловч, Засгийн Газраас хуулиар тодорхойлсон ямар ч албан ёсны хэл байхгүй.

 

 

7. Дэлхийн хамгийн өндөр уул Мауна Кеа н Хавай мужид байдаг. Энэ уул нь далайн түвшнээс дээш 4,205 метр өндөр бөгөөд, хэрэв далайн түвшнээс биш ёроолооос нь тооцоолвол 10,000 метрийн өндөр уул байдаг байна.

 

 

8. 1971 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Аляскад цельсийн -62 градус хүрсэн нь АНУ-ын түүхэн дэх хамгийн хүйтэн температур юм байна.

 

 

9. Харин хамгийн өндөр температур 1913 оны долдугаар сарын 10-ны өдөр Калифорниад тэмдэглэгджээ. Энэ үед цельсийн +56 градус хүрч халжээ.

 

 

Бэлтгэсэн: Г.СҮМБЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна