“Худалдааны түншлэл” үзэсгэлэн болно

2015 оны 11 сарын 14

Монголын Худалдаа эрхлэгчдийг дэмжих холбооноос санаачлан “Худалдааны түншлэл”-2015 нэртэй үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна. Энэхүү үзэсгэлэн худалдааны зорилго нь үндэсний үйлдвэрлэгчид, Монгол Улсад дэлхийн чанар, стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдэд ойртуулах, үйлдвэрлэгчид, бөөний худалдаа эрхлэгч болон жижиглэн худалдаа эрхлэгчдийн түншлэлийг нягт уялдаатай болгоход оршиж байгаа аж.

Үйлдвэрлэгч, экспортлогч, импортлогч нар энэхүү үзэсгэлэнд оролцсноор, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдан авагч, хэрэглэгч, бизнесийн төлөөлөгчдөд хүргэх, борлуулах байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулах, олон нийтэд хүргэх шинэ бизнесийн боломж, түнш олох зэрэг боломжуудыг эдлэх болно. Мөн эрхэм хэрэглэгчид, худалдан авагч та бүхэн хүрэлцэн ирж, хүнс, гоо сайхан, гэр ахуй, бэлэн хувцас зэрэг бүх барааг үйлдвэрийн болон бөөний үнээр худалдан авч, өвлийн бэлтгэлээ нэг дороос хангах ховорхон боломжийг олгож байна. Үзэсгэлэн худалдаа нь энэ сарын 14, 15, 16-нд “Мишээл Экспо”-д болно.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна