Халдлагад одоогоор Монгол иргэд өртөөгүй байна

2015 оны 11 сарын 14

Франц улсад дэлхийн нийтийг цочроосон аймшигт халдлага гарсны улмаас тус улсад онц байдал зарлаад байна. Тодруулбал, Францын нийслэлд буу болон тэсрэх бөмбөгтэй долоон халдлага дараалан гарсны улмаас одоогийн байдлаар 153 хүн амиа алдсан юм.  Энэ халдлагад монгол иргэд өртсөн эсэх талаар Гадаад хэргийн яам мэдээлэл өглөө. Франц улсад 4500 гаруй монгол иргэн оршин суудаг аж. Тэдний 2000 орчим нь Парист амьдардаг юм байна. Халдлага болсон 11 дүгээр дүүрэгт цөөнгүй монгол иргэн амьдардаг. Одоогоор халдлагад монгол иргэн өртсөн гэх мэдээлэл ирээгүй байна. Тэнд байгаа монголчуудаас ЭСЯ-даа хандсан хүн алга. Мөн Франц улс дахь Монгол Улсын элчин сайдын яамнаас Франц дахь Монгол иргэдтэй байнга утсаар холбогдож, мэдээлэл авч байгаа аж. Цаашид Гадаад хэргийн яам халдлагатай холбоотой мэдээллийг цаг тухайд нь хурдан шуурхай өгнө гэж ГХЯ-ны Консулын газрын дарга Б.Болд мэдээллээ.

Д.УЛАМБАЯР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна