Өнөөдөр МИАТ-ийн нислэг хэвийн явагдаж байна

2015 оны 11 сарын 14

Франц улсад гарсан халдлагаас үүдэж, Франц улс хилээ хаасан. Гэхдээ өнөө өглөө 08:40 цагт Монголоос МИАТ компанийн Москва-Берлин чиглэлийн нислэг хөөрчээ. Мөн 11:45 цагт "Тurkish Airline" компанийн Чингис хаан-Истанбул чиглэлийн нислэг цагтаа хөөрчээ. Улаанбаатараас Франц руу шууд нислэг үйлддэггүй бөгөөд иргэд Истанбул, Москва гэсэн чиглэлээр дамжин нислэг хийдэг. Одоогоор Францыг зорин ниссэн байж магадгүй иргэдийн талаарх мэдээлэл тодорхой бус байна гэж МИАТ компаниас мэдээллээ.

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна