Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлэв

2015 оны 11 сарын 14

Францын нийслэл Парис хотод цуврал халдлага болж, 150 гаруй хүн амь насаа алдаад байна. Энэ халдлагад монгол иргэд өртөөгүй гэсэн мэдээллийг Гадаад хэргийн яамнаас өгөөд буй юм. Халдлагатай холбогдуулан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр "Парисын алан хядлага-хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг. Халдлагад өртөгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. Бид францын ард түмэнтэй хамт" хэмээн жиргэжээ.

Д.ЖАГАР


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна