IAAF Оросыг хасах шийдвэр гаргалаа

2015 оны 11 сарын 14

Анна Чичерова, Мария Кучина

Фото: Антон Денисов / РИА Новости

Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF) Оросыг гишүүнчлэлээсээ тодорхойгүй хугацаагаар хаслаа гэж BBC News мэдээлжээ. Энэ асуудлаар 22 хүн санал өгснөөс ганцхан хүн эсэргүүцжээ.

Оросын Спортын сайд Виталий Мутко Рио-де-Жанейрогийн олимпийн тоглолтод орох боломж байгааг хэлж байна. Үүний тулд ойрын хугацаанд хэд хэдэн шаардлагыг биелүүлэх шаардлагатай гэнэ. Харин ямар шаардлага тавигдаж байгааг сайд дурдсангүй.

IAAF-ийн ерөнхийлөгч Себастьян Коу Оросын тамирчдыг олимпийн тоглолтод оруулна гэсэн баталгаа байхгүйг хэлсэн байна. Арваннэгдүгээр сарын 13-нд Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн (WADA) хорооноос Оросын сэргээшийн эсрэг агентлаг нь (РУСАДА) байгууллагын ёс зүйд нийцэхгүй байна гэсэн юм. Оросын Спортын орлогч сайд Наталья Желанова дээрх шийдвэрийг WADA-г санаачлагчид Америкийн Коларадо-Спрингс хотод цугларахдаа арваннэгдүгээр сарын 18-нд батлах ёстой гэжээ.

Арваннэгдүгээр сарын 9-нд WADA-гийн комисс Оросын тамирчдыг IAAF-ийн ивээл дор явагдах тэмцээнүүдэд оролцуулахгүй байхыг тус холбоонд зөвлөжээ. Тэд Москвагийн сэргээшийн эсрэг лабораторийг бүртгэлээс хасах ёстой гэв. Түүний удирдлагаар ажиллаж байгаа Григорий Родченков 2014 онд шалгалт эхлэхээс гурав хоногийн өмнө 1417 сэргээшийн дээжийг устгасан байжээ. Устгагдсан дээж нь спортын өөр төрөлд хамаатай байсныг хэлж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна