Халдварт өвчний эсрэг хамтарч тэмцэнэ

2015 оны 11 сарын 14

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын газраас өрнүүлж буй "Хүний төлөө-Хилийн хяналт" сарын аяны хүрээнд энэ сарын 11-нд “Хил дээр хүний халдварт өвчний сэжиг илэрсэн үед авах хариу арга хэмжээ” сэдэвт ширээний дасгал сургуулилт, “Хилийн боомтод цацрагтай холбоотой онцгой байдал үүссэн үед хамтран ажиллах нь” сэдэвт сургалтыг “МИАТ” ХК-ийн хурлын зааланд зохион байгууллаа. Боомтод үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, халдварт өвчний сэжиг илэрсэн үед халдварыг дамжин тархаахгүй ажиллах багийн ажиллагаанд албадыг дадлагажуулах зорилгоор тус сургалтыг Буян-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас зохион байгуулж, ДЭМБ, МХЕГ, ОБЕГ, ТЕГ, ХӨСҮТ, Чингис хаан олон улсын нисэх буудал, Буянт-Ухаа боомт дахь Гаалийн газар, Хилийн 0218 дугаар анги, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газрын Буянт-Ухаа дахь газар, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, олон улсын нислэг үйлддэг найман авиа компани, НМХГ-ын Экспорт, импортын хэлтэс зэрэг байгууллагын 70 гаруй ажилтан албан хаагчдыг хамруулжээ. Сургалтыг зохион байгуулснаар олон улсын хөл хориот халдварт өвчин Монгол Улсын агаарын хилээр дамжин тархахгүй байхад чухал ач холбогдолтой аж. Мөн Буянт-Ухаа боомтод хамтран ажилладаг байгууллагуудын багаар ажиллах чадвар сайжирч байна гэж холбогдох байгууллагаас дүгнэжээ.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна