Талбай дээр тайван жагсав

2015 оны 11 сарын 14

Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намаас Чингисийн талбайд "Эх орны дуудлага" нэртэй тайван жагсаалыг өнөөдөр зохион байгууллаа. Тэдний зүгээс "Өнөөгийн төрд үгүйлэгдэж байгаа гурав дахь хүчний дуу хоолой болж, эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэх болно. Эх орон газар шорооныхоо төлөө ард түмэн хаа хаанаа тэсэхээ байж амиа үл хайрлах болсныг өчигдөр болсон С.Эрдэнийн үйлдлээс харж болохоор байна. Нэг нэгээрээ биш нийлээд хамтдаа эвлэлдэн нэгдэж тэмцэх цаг болсон. Үг, үйлдэл, сэтгэлээ нэгтгэцгээе" хэмээн уриаллаа.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна