ОУСС-д осол гарав

2015 оны 11 сарын 15

Фото: Wikimedia Commons

 

Олон улсын сансрын станц (ОУСС) дээр цахилгааны сүлжээнд богино холболт гарсны улмаас ОУСС нь хэрэглээнийхээ арван хувийн цахилгааныг нарны зайнаасаа авч чадахаа больсон байна. Станцын Америкийн сегментийн нэг системд осол гарсан ба мэргэжилтнүүд түүний  шалтгааныг тодруулах, цахилгааны хангамжийг сэргээх тал дээр ажиллаж байна. Нарны зайнаас аккумляторуудыг цэнэглэдэг найман системийн нэгд нь энэ гэмтэл гарсан бололтой. Станцын шинжлэх ухааны судалгааны багаж төхөөрөмжийн хэсгүүдийн ажлыг зогсоогоод байгаа ажээ.

 

Америкийн секторт ажилладаг сансрын нисгэгчид задгай сансарт гарч нарны зайг шалгах бололтой. Энэ жилийн нэгдүгээр сард станцын компьютер аммиак алдагдлаа гэсэн алдаатай мэдээлэл өгсний улмаас Америкийн хэсгийнхэн Оросын хэсэгт орон нөгөө талаа бүрэн хаан тусгаарласан байв.

 

Одоо ОУСС-д  гурван орос (Михаил Корниенко, Олег Кононенко, Сергей Волков), хоёр америк (Скотт Келли, Челл Линдгрен), нэг япон Кимия Юи нар ажиллаж байна. Ирэх сарын дундуур тийшээ орос, америк, европ нисэгчид очих юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна