ЭСЯ-ны гадаа эмгэнэл илэрхийлж байна

2015 оны 11 сарын 15

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, иргэд, залуучуудын төлөөлөл Франц Улсын Парис хотод болсон халдлагатай холбогдуулан Францын Элчин сайдын яамны гадаа эмгэнэл илэрхийлж, цэцэг өргөлөө. Үүний дараа Элчин сайдын яам руу орж эмгэнэл илэрхийлэн гарын үсэг зурж байна. Парист болсон террорист халдлагын хохирогчдын тоо наад зах нь 129 хүн болж, 352 хүн нэрвэгдсэн талаар олон улсын агентлагууд мэдээлж байна. Энэхүү аймшигт халдлага болсон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд гадаадын улс орнуудын тэргүүн, жирийн иргэд ч эмгэнэл илэрхийлж гашуудан, уйлж байна. Фэйсбүүк хуудаснаа гэхэд өөрсдийн коверынхоо зургийн фонд Францын далбайг байрлуулж, эмгэнлээ илэрхийлж, террорист халдлагыг эсэргүүцэж эхэлжээ.

Л.ХАЛИУ

  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна