Исламын улсын лидер рүү довтолжээ

2015 оны 11 сарын 15

Фото: Twitter / @engadget

 

АНУ-ын нисэх хүчин анх удаагаа Ливи дэх “Исламын улс” бүлэглэлийн лидер рүү агаараас довтолжээ. F-15 гэсэн хоёр сөнөөгч онгоц Дерна хотын зүүн хэсэг дэх командын байранд довтолгоо хийсэн байна. “Довтолгооны зорилго нь олон жил Иракын “Аль-Каида”-д байгаа Ливи дэх  “ИУ” бүлгийг удирддаг Виссам Наджм Абд аль Зайда Зубайди нэрээр алдартай Абу Набилийг устгах байв” гэж АНУ-ын БХЯ-ны сайдын хэвлэлийн төлөөлөгч Питер Кук мэдэгдлээ.

 

Гэхдээ түүнийг устгасан мэдээлэл албан ёсоор батлагдаагүй байна. Түүнийг устгаснаар Ливид ажиллагаа явуулах “ИУ” бүлгийн  чадавхыг эрс сулруулна гэж үзжээ. Питер Кук агаарын довтолгоо Парисын хэрэг явдалтай холбоогүйг онцолжээ. Цохилтыг эртнээс төлөвлөсөн гэнэ.

 

The Washington Post сонин арваннэгдүгээр сарын 13-нд Цагаан ордны эх сурвалжаас авсан мэдээний дагуу, нисгэгчгүй онгоцоор Ракка хотын орчим довтолгоо хийн Жихади Жон буюу Мохаммед Эмвази гэгчийг машиндаа сууж байх үеэр агаарын цохилт хийжээ. Түүнийг устгасан нь бүрэн тогтоогдоогүй ч Пентагон түүнийг устгасан гэдэгт 99 хувийн итгэлтэй байгаа гэнэ.

 

Арваннэгдүгээр сарын 12-нд Сирийн арми Алеппо мужид “Исламын улс” бүлгийн алуурчин, Толгой таслагч Кокито (Kokeeto the Beheader) гэгч хочтой Мохаммад Хамдушийг устгасан нь тодорхой болсон байлаа. Хамдуш өөрөө “ИУ” бүлгийн лидер Абу-Бакр аль-Багдади гэдэгт үйлчилдэг байжээ.

 

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна