«Исламын улс» өөрсдийн болзлоо мэдэгдлээ

2015 оны 11 сарын 15

Фото: globallookpress.com / imago stock&people

 

“Исламын улс” Францад хийсэн хядлагынхаа дараа видео дүрс бичлэг бүхий анхааруулгыг нийтэлсэн тухай Reuters мэдээлэв.

 

Дүрс бичлэгт өгүүлэхдээ, “Франц бөмбөгдөлтөө зогсоохгүй бол бид халдлагаа зогсоохгүй” гэж  мэдэгдсэн байна.

 

Арваннэгдүгээр сарын 14-нд шилжих шөнө Францын нийслэл болон түүний дагуул хотод цуврал аллага хийсэн юм. Террорууд долоон цэгт халдлага хийсэн юм. Аллагын хариуцлагыг “Исламын улс” гэх террорист бүлэглэл өөртөө авсан юм.

 

Прокурорын мэдээгээр, Парист хийсэн террорист довтолгооны хохирочдын тоо наад зах нь 128 хүн болж, 90 хүний биеийн байдлыг маш муу гэжээ.

 

 

Франц улс Сирийн ерөнхийлөгч Ассадыг Москва шиг дэмждэггүй ч Ирак, Сирид “Исламын улс” бүлгийг бөмбөгддөг. Есдүгээр сарын 27-нд террористуудын лагерийг францчууд бөмбөгдсөний дараа ерөнхийлөгч Франсуа Олланд  “Исламын улс” Францад занал хийж байна гэсэн юм.

 

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна