Японы эрэгт хүчтэй газар хөдөлжээ

2015 оны 11 сарын 15

 

Японы баруун өмнөд хэсгийн эргийн ойролцоо бямба гаригт  /XI.14/ 7.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт Кагошима хотоос баруун өмнө зүгт 190 орчим км зайтай, орон нутгийн цагаар үүрээр буюу 5:51 цагт болсныг Японы цаг уурын агентлагаас мэдээлжээ. Хүчтэй газар хөдлөлтөөс нэг цагийн дараа Японы өмнөд хэсгийн гол арал Кюшугийн эрэг дагуу нэг метр орчим өндөртэй далайн давалгаа үүссэн байна. Японы албаныхан газар хөдлөлтөөс хоёр цагийн дараа цунамигаас сэрэмжлүүлэх зөвлөмжийг цуцалжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TIMES

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна