Писториус олон нийтийн өмнө гарлаа

2015 оны 11 сарын 15

 

Өмнөд Африкийн алдарт тамирчин Оскар Писториус шоронгоос суллагдсанаасаа хойш анх удаа олон нийтийн өмнө харагдлаа. Преториа хотноо Оскар Писториус нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэлээ гүйцэтгэхээр нийтийн өмнө дахин харагджээ. Тэрбээр шийтгэлээ гүйцэтгэх хугацаандаа авгынхаа гэрт байрлаж байгаа аж.

 

Писториус 2013 онд найз бүсгүй Рийва Стинкэмпийг хөнөөсөн хэргээр нэг жил шоронд хорих ял эдэлсний дараа өршөөлөөр суллагдсан юм. Уг нь Өмнөд Африкийн шүүхээс түүнд загвар өмсөгч Рийва Стинкэмпийн амийг хөнөөсөн хэрэгт таван жил шоронд хорих ял оноогоод байсан юм. Гэвч түүнийг нэг жилийн дараа суллаж, үлдсэн ялыг нь нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл болгон хөнгөрүүлжээ.

 

Өдгөө 28 настай Оскар Писториусыг санаандгүй хүний аминд хүрсэн хэрэгт ялласан боловч прокурорууд давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна