Нууранд живсэн залуу өмнө нь хутгалуулж байжээ

2015 оны 11 сарын 15

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн 27 настай Л гэгч эрэгтэй энэ сарын 5-ны өдөр “Машинаа гараашдаа тавьчихаад ирье” гээд гэрээсээ гараад ор сураггүй болсон талаар мэдээлсэн. Тэгвэл зургаа хоногийн дараа түүний автомашиныг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт орших Хүслийн хадны зүүн талд Хөвсгөл нуурын эрэг дээр эзэнгүй байхад нь цагдаагийн алба хаагч олсон талаар бид мэдээлсэн.

27 настай Л гэгч залуу өмнө нь Өмнөговь аймгийн Тостын нуруунд байгаль хамгаалагчаар ажилладаг байхдаа хутгалуулж байсан талаар албан бус эх сурвалж мэдээллээ. Өнгөрөгч 6-7 сард Өмнөговь аймгийн Тостын нуруунд хоёр удаа хутгалуулсан гэв. Зунаас хойш энэ хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж байжээ. Гэхдээ бусдад хорлогдсон уу, эсвэл өөрийгөө хутгалсан уу гэдгийг мөрдөн байцаалтын явцад шалгаж байсан аж.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна