Монгол-БНХАУ-ын тоглолт лхагва гаригт болно

2015 оны 11 сарын 16

Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо өнөөдөр гурав дахь өдрөө болно. Тэмцээний эхний өдөр ХонгКонгийг хожиж, гараагаа амжилттай эхлүүлсэн манай улсын шигшээ өчигдөр БНСУ-ын багт хожигдсон. Өнөөдөр манай шигшээ баг тоглолтгүй бөгөөд лхагва гаригт хэсгийн гурав дахь тоглолтоо хийнэ. Энэ өдөр Монгол-БНХАУ-ын багийн тоглолт 20.00 цагаас болох билээ.

Одоогоор хүснэгтийг БНХАУ, БНСУ тэргүүлж, Тайвань, Монгол, ХонКонг удаалж байна.

Өнөөдөр БНХАУ-Тайвань, ХонКонг-БНСУ-ын багуудын тоглолт болно. Маргааш хуваарийн дагуу бүх багууд амарна.

Тоглолтын хуваарь ба дүн: (Тоглолтын үргэлжлэх хугацаа 40 минут)

XI.14 (Бямба)

  • 17.00 Тайвань-БНСУ 6:4
  • 20.00 Монгол-Хонконг 8:3 (Н.Цэдэнбал 4, Х.Цэнд-Аюуш, Ц.Түмэнжаргал, Э.Баасандорж )

XI.15 (Ням)

  • 17.00 ХонКонг –БНХАУ 0:5
  • 20.00 Монгол-БНСУ 3:7

XI.16 (Даваа)

  • 17.00 БНХАУ – Тайвань
  • 20.00 Хонконг –БНСУ

XI.18 (Лхагва)

  • 17.00 Тайвань – Хонконг
  • 20.00 БНХАУ- Монгол

XI.19 (Пүрэв)

  • 17.00 БНСУ – БНХАУ
  • 20.00 Монгол-Тайван тус тус тоглоно.

Тасалбарын нэг өдрийн үнэ 4000 төгрөг, олон өдрийн тоглолтыг үзэх тасалбар 10,000 төгрөг бөгөөд Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Буянт- Ухаа спортын ордонд худалдаалж байна.

Гэрэл зургийг: Монголын Хөлбөмбөгийн Холбоо

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна