Путин, Обама нарын уулзалтын талаар Цагаан ордон мэдээлэв

2015 оны 11 сарын 16

Барак Обама, Владимир Путин

Фото: Cem Oksuz / AP

 

Туркийн Антальед болж байгаа “Их 20” дээд хэмжээний уулзалтын хүрээнд Оросын ерөнхийлөгч Владимир Путин Америкийн лидер хоёрын ярилцлага хийгдсэн тухай мэдээлж байна.

 

Хоёр лидер зөвхөн орчуулагч нарын хамт 30 орчим минут ярилцжээ. BRICS-ийн уулзалт ба “Их-20” дээд хэмжээний уулзалтын ажлын хуралдааны үеэр тэд уулзжээ. Үүний өмнө Путин, Обама хоёр хамтарсан зураг авалтын үеэр үг сольсон юм.

 

“Их 20” дээд хэмжээний уулзалтын үеэр лидерүүд терроризмтай хийх тэмцэл, дүрвэгсдийн хямрал, ОУВС-гийн шинэчлэлтийн талаар ярилцаж байна. Туркт энэ удаа Парисийн террорын улмаас Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Аргентины ерөнхийлөгч Кристина Киршнер нар ирсэнгүй. Киршнер ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны ажиллагаатай холбогдуулан ирээгүй гэдгээ тайлбарлажээ.

 

Оросын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Барк Обама хоёр уулзан  ярилцахдаа Сирийн хямралыг зохицуулах мөн Парист хийгдсэн халдлагуудын талаар санал солилцсон тухай Цагаан ордон мэдээлсэн юм.

 

Терроризмтай хийх стратегийн зорилго  нь хоёр орны хувьд их ойр ч зөрөлдөөнтэй асуудал байна гэж Кремль тэдний уулзалтыг тайлбарлав. Тэд Сирид улс төрийн өөрчлөлт хэрэгтэй, тэнд сиричууд л хувь заяагаа шийдэх ёстой гэдгийг хоёр ерөнхийлөгч тэмдэглэжээ.

 

Мөн тэд Украины талаар санал солилцож, Обама онгоцны сүйрэлтэй холбогдуулан эмгэнэлээ Путинд илэрхийлсэн байна.

 

Бразилийн ерөнхийлөгч Дилма Роуссефф, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Оросын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин, ӨАБНУ-ын Жейкоб Зума

 

Зураг авалтын үеэр Обама, Путин хоёр  мэндчилж байгаа нь

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна