Францад өндөр хурдны галт тэрэг осолджээ

Хуучирсан мэдээ: 2015.11.15-нд нийтлэгдсэн

Францад өндөр хурдны галт тэрэг осолджээ

 

Францын зүүн хэсгийн Страсбург хотноо “TGV” өндөр хурдны галт тэрэг замаасаа гарч осолдсоноос 10 хүн амь үрэгджээ. Мөн 11 хүн гэмтэж түлэгдсэн байна.

 

Осол Парис-Страсбург хотыг холбосон шинэ хурдны галт тэрэгний замыг турших үеэр болсон байна. Галт тэргэнд 49 техникийн ажилчин зорчиж явсан аж. Өндөр хурдны галт тэрэг замаасаа гарч суваг руу унасан бөгөөд гал гарч шатжээ.

 

Парис-Страсбург хотыг холбосон өндөр хурдны галт тэрэгний зам ирэх онд ашиглалтад орох ёстой аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж