“Эрдмин-2015” тэмцээний нээлт боллоо

2015 оны 11 сарын 16

Монголын шатрын холбоо, Орхон аймгийн шатрын холбоо хамтран зохион байгуулж буй “Эрдмин-2015” өндөр зэрэглэлийн шатарчдын тэмцээний нээлт боллоо. Тэмцээнийг Орхон аймгын шатрын холбооны Тэргүүн Д.Цогбадрах нээж үг хэлэв. Нээлтийн үйл ажиллагаанд МШХ-ны Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, тэмцээнийг ивээн тэтгэгч Орхон аймгийн шатрын холбооны тэргүүн асан, спортын дэд мастер В.Дашдаваагийн үр хүүхэд, ах дүүс оролцов. Мөн Орхон аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, залуус урлагийн тоглолтоо толилууллаа.

Тэмцээнд их мастер Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Олон улсын мастер Г.Мөнхгал, Н.Баттулга нараар ахлуулсан үе үеийн төлөөлөл болсон 84 шатарчид оролцож байна гэж МШХ-оос мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна