Гар утасныхаа ачаар эсэн мэнд үлджээ

2015 оны 11 сарын 16

Францын нийслэл Парис хотноо гарсан олон халдлагын улмаас 129 хүн амь үрэгдэж, 350 гаруй хүн гэмтэж шархтсан билээ. Тэгвэл аймшигт халдлагаас золоор амьд үлдсэн эрэгтэй гар утасныхаа ачаар эсэн мэнд гарсан тухайгаа ярьжээ. Сильвестр гэгч энэ эрэгтэй халдлагын үеэр “Stade de France” хөлбөмбөгийн цэнгэлдэхийн гадна явж байх үеэр тэсрэх бөмбөг дэлбэрсэн аж. Хөлбөмбөгийн тоглолтын үеэр үзэгчдийн суудал дор гурван газар байрлуулсан тэсрэх бөмбөг дэлбэрсэн юм. Дэлбэрэлтээр шидэгдсэн зүйлс яг л сум мэт эргэн тойронд шүршиж байсан аж. Хэрэв Сильвестр гар утсаараа ярьж яваагүй бол түүний тархи зад үсрэх байсан гэнэ. Азаар түүний тархийг гар утас нь хамгаалсан боловч хөл, биедээ гэмтэл авчээ. Сильвестрийн амийг аварсан гар утас нь Өмнөд Солонгосын “Самсунг” корпорацийн үйлдвэрлэсэн “Samsung Galaxy S6 edge” аж.

Франц, Германы хөлбөмбөгийн багуудын нөхөрсөг тоглолтыг үзэхээр “Stade de France” цэнгэлдэхэд 80 мянга орчим хүн цугласны дунд ерөнхийлөгч Франсуа Олланд байсан аж. Цэнгэлдэхэд тэсрэх бөмбөгнүүд ээлж дараагаар дэлбэрч байх үед зарим хүмүүс ёслолын буудлага хэмээн бодож “Оле” хэмээн хашгирч байсан гэнэ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: THE SYDNEY MORNING HERALD

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна