Баян-Өлгий аймаг шатрын цагаа хүлээн авлаа

2015 оны 11 сарын 16

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монголын Шатрын Холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Я.Санжмятав, МШХ-ны Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр нар Баян-Өлгий аймгийн шатрын холбооны тэргүүлэгч гишүүн К.Эрболатыг хүлээн авч уулзлаа. Монголд зохион байгуулсан Өсвөрийн шатарчдын дэлхийн Олимпиадын үеэр хандив өргөн амжилттай хамтран ажилласныг тэмдэглэж, МШХ-ны Ерөнхийлөгч Ц. Сайнбаярын мөрийн хөтөлбөрт амласан аймгуудын шатрын холбооны үйл ажиллагааг дэмжиж шатрын цагийг олгон, спортын амжилт хүслээ.

ЭХ СУРВАЛЖ: МШХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна