Мадонна бууж өгөхгүй

2015 оны 11 сарын 16

Дуучин Мадонна Парист гарсан террорист халдлагын дараа аялан тоглолтоо цуцлахгүй харин ч үргэлжлүүлэхээр болсон гэнэ. Бямба гаригт Шведийн Стокгольм хотод болсон тоглолтын үеэр Мадонна үзэгчдийн өмнө нүдэндээ нулимстай “Би яагаад алан хядагчид миний тоглолтыг болиулж, дуулж бүжиглэх эрх чөлөөг хорихыг хараад зүгээр сууна гэж” хэмээн хэлжээ.

“Хүмүүс хайртай хүнээ алдаж, уй гашууд автан, энэлэн шаналж байхад намайг яагаад дуулж хуурдаад, баярлаж дэвхцээд байна вэ гэвэл би тэдгээр алуурчдад дуугаа хориулж чадахгүй. Тэдний хүсэл бол бидний баяр хөөрийг үгүй хийж, уй гашууд автуулах. Гэвч бид үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Өнөөдөр хаа сайгүй аллага, хүчирхийлэл гарч байгаа ч эв нэгдлийн хүчээр бид үүнийг ялж гарна. Хорвоод сайн зүйлс муугаасаа хавьгүй олон. Үүнийг батлахын тулд бид энд байна.” гээд халдлагад амиа алдсан гэм зэмгүй хүмүүсийн төлөө дуугүй зогсч эмгэнэл илэрхийлсэн байна. Харин дараа нь дуугаараа амиа алдагсдын төлөө залбирал өргөсөн юм. Парист гарсан халдлагаас хойш олон дуучид хамтлагууд тоглолтоо цуцлаад байгаа юм.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна