О.Баасанхүү мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү мэдээлэл хийлээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сум, бусад аймаг, сумдын оршин суугч иргэдээс Монголд төдийгүй дэлхийд ховордсон амьтан, ургамалтай байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахыг хүссэн 1059 өргөдлийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон УИХ-ын гишүүдэд ирүүлснийг Өргөдлийн байнгын хороо хүлээн авч танилцаад энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэж хариуг иргэдэд болон тус Байнгын хороонд ирүүлэх тухай албан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр явуулсан юм байна.

Үүний дагуу 8 дугаар сарын 17-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас албан бичгийн хариуг ирүүлсэн бөгөөд уг бичигт Тост, Тосон бумбын нуруу болон нэр бүхий 7 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж хамруулахаар судалж, үндэслэлийг боловсруулан УИХ-д өргөн барихаар бэлтгэж буйгаа мэдэгджээ. Ийн мэдэгдсэнээс хойш гурван сарын хугацаа өнгөрөөд байхад Засгийн газар тодорхой арга хэмжээ аваагүй учир энэ асуудлыг ирэх долоо хоногт Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр боллоо хэмээн тус Байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр /2015.11.16/ сэтгүүлчдэд мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж