МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцээд дэмжих боломжгүй хэмээн үзжээ.

Бүлгийн дарга С.Бямбацогтын хэлснээр бол Н.Батбаяр нарын гишүүдийн УИХ-д өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 50 орчим заалт хөндөгдөх болж байгаа аж. Энэ нөхцөлд Үндсэн хуулийг шинэчлэх асуудал яригдана, мөн Үндсэн хуулийг дагаж асар олон хуулийг шинэчлэх шаардлагатай болно. Цаг хугацааны хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжихгүй болж байгаа. Тийм учраас УИХ Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж, шударга сонгууль хийхэд анхаарах ёстой гэсэн юм.

Одоогийн байдлаар УИХ-д дөрвөн өөр Сонгуулийн хууль өргөн мэдүүлэгдсэн. Эдгээр дөрвөн хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийдээд цааш нарийвчлах ёстой гэж үзсэн байна.

Мөн УИХ-аар өнгөрсөн долоо хоногт баталсан Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийг хямралаас гаргах төсөв болж чадаагүй гэж дүгнэжээ.

Ирэх онд Хүүхдийн мөнгөний 40 хувийг өгөх боломжгүй байхаар төсвийг баталсан аж. Энэ нь хүүхдийн мөнгийг зорилтот хэсэгт хүргэхээр төсвийг баталсантай холбоотой бололтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж