Д.Булганыг саатуулсан гэж цагдаагаас батлав

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

Д.Булганыг саатуулсан гэж цагдаагаас батлав

УИХ-ын гишүүн асан, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн гэргий Д.Булганыг өнгөрсөн баасан гаригийн шөнө гэрээс нь баривчлан цагдан хорих 461-р ангид саатуулсан талаар мэдээлсэн. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү Д.Булганыг саатуулсан талаар албан ёсоор мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр одоохондоо Д.Булганыг цагдаагийн байгууллагын эрхийн хүрээнд 72 цагийн хугацаатай саатуулсан байна. Харин ямар хэргээр саатуулсан талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж