С.Эрдэнийг хохирогчоор дууджээ

2015 оны 11 сарын 16

Өнгөрөгч баасан гаригт/11.13/ “Эрдэнэс-Таван толгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж, 200 гаруй хүний өмнөөс эсэргүүцлээ илэрхийлж буйгаа мэдэгдсэн. Түүнийг тэр даруйд нь 103-аар Түлэнхийн төвд хүргэсэн. Харин өнгөрөгч амралтын өдрүүдэд зарим сайтад С.Эрдэнэд Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцааж байгаа талаар мэдээлэл гарсан.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулбал, С.Эрдэнийг хохирогчоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа гэв. Харин тодорхой албан тушаалтнуудыг Эрүүгийн хуулийн 95-1-ээр мөрдөн байцааж байгаа аж. Энэ зүйл заалт нь бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх үндэслэл юм байна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна