Google Map-ын шинэчлэлтэд оролцоод шагнал аваарай

2015 оны 11 сарын 16

Хамгийн олон хэрэглэгчтэй, хамгийн олон орон, нутаг, байршлыг багтаасан газрын зураг бол Google Map. Гүүгл компанийн өөрийн энэхүү үйлчилгээгээ улам сайжруулж, байнга шинэчлэлт хийдэг ба үүндээ идэвхитэй оролцдог гишүүддээ шагнал урамшуулал амлажээ.

Хэрэглэгч Google Map-д шинэ мэдээлэл оруулж, засвар хийж, зургууд нэмж, үнэлэлт өгснөөр тодорхой хэмжээний оноог цуглуулдаг болжээ. Онооноос хамаарч тухайн хэрэглэгч Google Drive дээр 1TB хүртэл багтаамж бүхий зай эзэмших эрхтэй болох аж.

Танд интернэт орчинд их багтаамжтай файл хадгалах хэрэгцээ байдаг бол мөнгө төлөхгүйгээр google drive-аа 1TB болтол өсгөх сайхан боломж бүрджээ.

Т.МӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна