Майкрософт хөгжмийн үйлчилгээгээ хаалаа

2015 оны 11 сарын 16

Технологийн салбарын хүчтэй тоглогчдын нэг Майкрософт компани Zune нэртэй хөгжмийн үйлчилгээгээ өнөөдрөөс эхлэн бүр мөсөн хааж буй тухайгаа мэдээлжээ.

Ингэснээр Apple компанийн iTunes энэ салбарынхаа хамгийн хүчирхэг нь болж үлдэж байна. Zune үйлчилгээ нь олон төрлийн платформууд дээр дуу хөгжим сонсох, контентуудыг татаж авах боломжийг хэрэглэгчдэд олгодог байсан юм.

Т.МӨНХ


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна