“Хэнтий”, “Шарк” багууд аваргаар тодорлоо

2015 оны 11 сарын 16

Нэрт сагсан бөмбөгч, Алдартын танхимын гишүүн, спортын мастер Доржпаламын Даваахүүгийн нэрэмжит U-19 хүртэлх насны залуучуудын УАШТ 11 дүгээр сарын 9-13-ны өдрүүдэд Спортын төв ордонд боллоо. Тэмцээнд эрэгтэй 18, эмэгтэй 7 багийн тамирчид хурд хүч авьяас чадвараа сорин өрсөлдсөний дотор орон нутгаас Хөвсгөл, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Багануур дүүргийн баг тамирчид оролцож, өндөр амжилтыг гаргалаа.

Гурав дахь жилдээ зохион явагдсан тэмцээний эрэгтэйчүүдээс Б.Дожоодорж дасгалжуулагчтай Хэнтий аймаг, эмэгтэйчүүдээс Б.Ганзориг дасгалжуулагчтай ШУТИС-Шаркс багууд улсын аваргаар тодорлоо.

Тэмцээний дүн:

Эрэгтэй:

  • Алтан медаль: Б.Дожоодорж дасгалжуулагчтай Хэнтий аймаг
  • Мөнгөн медаль: О.Баярцогт дасгалжуулагчтай Этүгэн ИС
  • Хүрэл медаль: Д.Лхагва дасгалжуулагчтай Ирээдүй Цогцолбор

Эмэгтэй:

  • Алтан медаль: Б.Ганзориг дасгалжуулагчтай ШУТИС Шаркс
  • Мөнгөн медаль: О.Баярцогт дасгалжуулагчтай Этүгэн ИС
  • Хүрэл медаль: Үүрдсайхан дасгалжуулагчтай Багануур ST

Шилдгийн шилдэг тоглогч эрэгтэй Болдсайхан Хэнтийн аймаг

Шилдгийн шилдэг тоглогч эмэгтэй Одонтуяа ШУТИС

Эмэгтэй шилдэг дасгалжуулагч Б.Ганзориг ШУТИС, О.Баярцогт Этүгэн ИС

Эрэгтэй шилдэг дасгалжуулагч Б.Дожоодорж Хэнтийн аймаг, Д.Лхагва Ирээдүй цогцолбор

Эрэгтэй билэгдэлийн гарааны 5 тоглогч

  • Дөлгөөн Этүгэн ИС
  • Цогтсайхан Ирээдүй Цогцолбор
  • Төгөлдөр Этүгэн ИС
  • Энхамгалан Хэнтий аймаг
  • Жамц Ирээдүй Цогцолбор

Эмэгтэй билэгдэлийн гарааны 5 тоглогч

  • Ундрах Этүгэн ИС
  • Хонгор ШУТИС
  • Янжинцэрэн Этүгэн ИС
  • Ариунцэцэг Багануур
  • Цэрэнлхам ШУТИС тус тус шалгарлаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна