Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францыг зорилоо

2015 оны 11 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц улсад айлчлал хийхээр дөнгөж сая эх орноосоо мордлоо.

Албан ёсны айлчлал арваннэгдүгээр сарын 18-ны Лхагва гаригт эхэлнэ. Айлчлалын үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар хэлэлцээ хийх юм. Мөн Монгол-Францын бизнес форум зохиогдоно.

Энэхүү албан айлчлалын өмнө ЮНЕСКО-гийн тавин жилийн ойн арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байсан ч өнгөрсөн Баасан гаригийн шөнө Парис хотноо алан хядагчид цуврал халдлага үйлдэж, олон хүний амь үрэгдэн, тус оронд онц байдал тогтоосны улмаас энэ арга хэмжээнд оролцохоо хойшлуулсан юм.

А.ТУЛГА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна