"Miss Earth”: А.Баярцэцэгийг дэмжээрэй

2015 оны 11 сарын 16

Австрийн нийслэл Вена хотноо болж байгаа Байгаль орчноо хайрлан хамгаалахыг сурталчлах зорилготой дэлхийн гоо сайхны тэмцээн болох “Miss Earth”-д эх орноо төлөөлж мисс А.Баярцэцэг оролцож байгаа билээ. Тэмцээний эхний шалгаруулалт фото болон видео гэсэн хоёр төрлөөр шилдэг 16-г тодруулах юм. Энэхүү шалгаруулалт 12 дугаар сарын 5-ны өдөр дуусна.

“Miss photo” шалгаруулалтад А.Баярцэцэгт саналаа өгөхийн тулд http://www.missearth.tv/vote-photogenic.php холбоосоор орж дэмжээрэй. Шалгаруулалтад лайкийн тоо тооцогдохгүй бөгөөд зөвхөн фэйсбүүк, твиттерт шэйрлэгдсэнээр санал тооцогдох юм байна.

А.Баярцэцэг нь “Торго” загварын агентлагт харьяалагддаг бөгөөд топ модель Г.Уранцэцэг, “Азийн хатан хаан” Г.Оюунгэрэл нарын шавь юм. Тэрээр “Miss Mongolia-2015” тэмцээний үеэр “Миний боловсрол дэлхийд өрсөлдөнө” сэдвээр Англи, Испани хэлээр илтгэл тавьж, “Оюунлаг мисс”-ээр тодорч байсан байна.

“Miss Earth” тэмцээний ялагч гоо бүсгүй тухайн жилийн байгаль орчин, экологийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд “Miss Earth” сан болон НҮБ-ын байгаль орчны төсөл хөтөлбөрийн элч төлөөлөгч болдог аж.

Баярцэцэгийн twitter хаяг: https://twitter.com/earth_mgl

Орох холбоос: http://www.missearth.tv/vote-photogenic.php

Ч.БОЛ


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна