Моленбекд явуулсан ажиллагаа бүтэлгүйтсэнийг мэдээлэв

2015 оны 11 сарын 17

Фото: Geert Vanden Wijngaert / AP

 

Бельгийн прокурорынхон сүүлийн гурав хоногт террорт сэжиглэгдсэн хичнээн хүнийг баривчилснаа тайлагнав.

 

Хүчнийхний мэдээлснээр, арваннэгдүгээр сарын 14-нд тэд долоон сэжигтэн баривчилсан байна. Тэдний тавыг нь сулласан байв. Үлдсэн хоёрт нь террорын ажиллагаанд оролцсон, террорист байгууллагын гишүүн гэсэн ялыг  сонсгох гэнэ. Моленбекийн коммуна гэх  районд явуулсан даваа гаригийн тусгай ажиллагаа нь бас л юунд ч хүргэсэнгүй. Нэгжлэгээр цагдаа юу ч олоогүй бөгөөд бас  хэнийг ч барьсангүй.

 

Арваннэгдүгээр сарын 14-нд шилжих шөнө Парисийн хэд хэдэн районд цуврал аллага хийгдсэн юм. Буудалт, дэлбэрэлтийн улмаас  129 хүн үрэгдэж, 350 орчим хүн шархаджээ. Террористуудын нэг довтолгоо нь Франц-Германы хөлбөмбөгийн багийн нөхөрсөг тоглолт явагдаж байсан Stade de France цэнгэлдэх хүрээлэн рүү чиглэгдсэн байв.  Мөн террористууд хоёр зоогийн газар довтлон, Батаклан театрын үзэгчид алан хядагч нарт барьцаалагдсан байлаа.

 

«Батаклан» театрыг чөлөөлсний дараа цагдаагийнхан нэгэн сэжигтэй машиныг олсон ба дотор нь тэр машиныг Брюсселийн Моленбекийн коммуны зогсоолд тавьж байсан тасалбар олджээ. Тэр районд  Сирийн дүрвэгсэд амьдарч байгаа юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна