Өнөөдөр хаана юу болох вэ?

2015 оны 11 сарын 17

09.00 цагт Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд "Олон улсын терроризм ба Аюулгүй байдал" сэдэвт Эрдэм шинжилгээ бага хурал болно.

10.00 цагт: “Эделвайс” зочид буудалд “Салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан хүүхдийг таргалалтаас сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах” сэдэвт уулзалт болно.

11.00 цагт: Оюутны жилийн нээлтийн арга хэмжээ МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны зааланд болно.

11.00 цагт: БНХАУ-ын Ху Бэй мужийн Чиби хотноо болсон “Олон улсын цайны их хурал”-ын талаар Монголньюс мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Уг хурал нь “Торгоны замын эдийн засаг” буюу “Нэг бүс-нэг зам” стратегийн бодлогыг хэрэгжүүлэх, “Түмэн газрын цайны зам”-ыг дахин сэргээж түүний зам дагуух хотуудын хөгжил, соёл, аялал жуулчлал, худалдааг хөгжүүлэх, “Хөх мөрний эдийн засгийн бүс” бодлогыг хэрэгжүүлэх зорилготой аж. Манай улс “Сэлэнгэ мөрний эдийн засгийн бүс” байгуулан хамтран ажиллах боломжтой талаар санал дэвшүүлж хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

12.00 цагт: Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэнгээс “Чингисийн монголчуудын тусгаар тогтнолын эрэлд” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

14.00 цагт: ЗДТГ-т эрүүл мэндийн байнгын хорооны хуралдаантай.

14:00 цагт: ГХЯ-ны ЗӨВШИЛЦӨЛ танхимд Гадаад хэргийн яамны Хэвлэл мэдээллийн цагтай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна