Футзал: Монгол-БНХАУ-ын тоглолт маргааш болно

2015 оны 11 сарын 17

-“Узбекистан 2016” Азийн Хөлбөмбөгийн Холбооны футзалны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “А” хэсгийн тоглолтууд манай улсад болж байна. Эндээс өндөр амжилт гаргасан 2-3 баг Узбекистаныг зорих эрхийг авах юм-

Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо "Буянт-Ухаа" спортын ордонд болж байна. Өнөөдөр хуваарийн дагуу бүх багууд амарна. Одоогоор БНСУ, ХонКонгийн багууд гурван тоглолт хийгээд байгаа бол бусад багууд хоёр тоглолт хийгээд байна.

Хүснэгтийг БНСУ 6, БНХАУ 6, Монгол 3, Тайвань 3, ХонКонг 0 оноогоор бичигджээ. Маргааш Тайвань-ХонКонг, БНХАУ-Монгол улсын шигшээ багуудын тоглолт болно.

Тоглолтын хуваарь ба дүн: (Тоглолтын үргэлжлэх хугацаа 40 минут)

XI.14 (Бямба)

  • 17.00 Тайвань-БНСУ 6:4
  • 20.00 Монгол-Хонконг 8:3 (Н.Цэдэнбал 4, Х.Цэнд-Аюуш, Ц.Түмэнжаргал, Э.Баасандорж )

XI.15 (Ням)

  • 17.00 ХонКонг –БНХАУ 0:5
  • 20.00 Монгол-БНСУ 3:7

XI.16 (Даваа)

  • 17.00 БНХАУ – Тайвань 3:1
  • 20.00 Хонконг –БНСУ 2:7

XI.18 (Лхагва)

  • 17.00 Тайвань – Хонконг
  • 20.00 БНХАУ- Монгол

XI.19 (Пүрэв)

  • 17.00 БНСУ – БНХАУ
  • 20.00 Монгол-Тайван тус тус тоглоно.

Хүснэгтийг БНСУ тэргүүлж байна.

  • БНСУ 6 оноо (3 тоглолт хийснээс 2 хожил, 1 хожигдолтой)
  • БНХАУ 6 оноо (2 тоглолт хийснээс 2 хожилтой)
  • Монгол 3 оноо (2 тоглолт хийснээс 1 хожил, 1 хожигдолтой)
  • Тайвань 3 оноо (2 тоглолт хийснээс 1 хожил, 1 хожигдолтой)
  • ХонКонг 0 оноо (3 тоглолт хийснээс нэг ч хожил аваагүй )

Тасалбарын нэг өдрийн үнэ 4000 төгрөг, олон өдрийн тоглолтыг үзэх тасалбар 10,000 төгрөг бөгөөд Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Буянт- Ухаа спортын ордонд худалдаалж байна.

Гэрэл зургийг: Монголын Хөлбөмбөгийн Холбоо

Ч.БОЛОР

 

Монгол болон Өмнөд Солонгос улсын шигшээ багуудын тоглолтын хэсгээс....

Posted by MONGOLIAN FOOTBALL FEDERATION on Monday, November 16, 2015

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна