Хот байгуулалтыг цогцоор нь хэрхэн шийдэх талаар ярилцлаа

2015 оны 11 сарын 17

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Германы GIZ Nexus төсөлтэй хамтран Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа агентлаг, газруудыг хамруулсан нэгдсэн сургалт зохион байгуулаа.  Сургалтаар хотын Nexus хөгжлийн чиг хандлага буюу  төр засгийн болон нутгийн захиргааны бүх түвшний байгууллагуудыг оролцуулан бодит загвар төслүүдийг хэрэгжүүлэх замаар хот байгуулалтыг цогцоор нь хэрхэн  шийдэх талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, хүн амын өсөлт, хотжилт, өсөж буй дундаж давхаргын хэрэглээний өөрчлөлт болон уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн үр дагавар энэ бүс нутагт эрчим хүч, ус, газрын найдвартай байдлыг улам бүр эрсдэлд оруулж байгаа учраас байгалийн  хязгаарлагдмал нөөц болох ус, эрчим хүч, газрын ашиглалтын уялдаа холбоо, хоорондын хамаарлыг системтэйгээр авч үзэх шаардлагатай. Ингэж системтэйгээр хөгжүүлэх нь тогтвортой хөгжлийн эх үндэс болохыг дэлхийн олон орон тодорхойлон хэрэгжүүлсээр ирсэн байна. 

Мөн хүн амын өсөлт нэмэгдэхийн хирээр хатуу хог хаягдал өсөн , энэхүү хог хаягдлыг ашиглан эрчим хүч гаргах боломжтой. Гэтэл ландфил технологиор дарж устгаж байгаа. Энэ нь хөрсийг бохирдуулж эргээд байгальд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс хатуу хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэхэд анхаарах хэрэгтэйг зөвлөв. 

Түүнчлэн, барилга орон зайн төлөвлөлт хийхдээ барилгын судалгааг хийж, газрын нөөц,  эрчим хүчний хэрэглээг тооцон,хотын мастер төлөвлөгөө, тээврийн хэрэгслийн маршрут, сургууль, цэцэрлэг гэх мэт дэд бүтцийн болоод нийгмийн асуудлыг нарийн тооцох шаардлагатай. Энэ бүх нөөцийг нарийн тооцсоны үндсэн дээр дэлхийн хотууд  хөгжлийн чиг хандлага тодорхойлж тогтвортой хөгжлөө хангадаг тухай олон жишээг танилцуулав.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна