Шигшээ багийн Өвлийн спортын төрөлд сонгон шалгаруулалт болно

2015 оны 11 сарын 17

 

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ӨВЛИЙН СПОРТЫН ТӨРЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвөөс Үндэсний шигшээ багийн Өвлийн спортын төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байна.


“Рио-2016” зуны Олимпийн наадам, “Пёнчан-2018” өвлийн Олимпийн наадамд бэлтгэх зорилгоор зуны болон өвлийн спортын төрлөөр Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 254 тоот тушаалаар батлагдсан “Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх журам”-ын дагуу Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байна.

 

Сонгон шалгаруулалт явуулах газар, огноо, цаг:

Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн /Спортын төв ордон/ хурлын танхимд 2015 оны 12 дугаар сарын 11-ний 14.00 цагаас болно.

 

Сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх, газар, хугацаа:

Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Үндэсний шигшээ багийн албанд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг дуустал бүртгэж, материалыг хүлээн авна.

Сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материал:

“Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх журам”-ын 4.3 дугаар зүйлд заасан дараах материалыг бүрдүүлнэ.

-       Нэр дэвшүүлэх тухай холбооны хүсэлт, /шигшээ баг бүрдүүлэх үндэслэл, хүрэх үр дүнг тодорхой дурьдсан байна/

-       Олон улсын спортын холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны батламж,

-       “Төрийн бус байгууллагын тухай хууль”-ийн 23 дугаар зүйлд заасан     тайлангийн хувь,

-       Журмын 3.3 дугаар зүйлд заасан бүртгэл мэдээлэл, судалгааны материалууд,

-       Үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, төсөв

Анхааруулга: Сонгон шалгаруулалтад нэр дэвшиж байгаа Спортын холбоод журмын дагуу материалаа шинээр бүрдүүлж өгнө.

-       “Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх журам”-ыг mohs.gov.mn болон sport.gov.mn сайтаас татаж авч дэлгэрэнгүй танилцана уу.

-       Материалын бүрдэлт хангаагүй дутуу байх,

-       Зарласан хугацаанаас хоцорсон тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүйг анхаарна уу.

 

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна