Нийтийн тээврийн 114 буудлыг бүрэн шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн 114 буудлыг бүрэн шинэчлэв

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Худалдаа хөгжлийн банкны санхүүжилтээр “Жи Си Деко Монгол” ХХК-тай хамтран хотын төвийн автобусны буудлуудыг бүрэн шинэчиллээ.

Ингэснээр автобусны буудлууд байнгын арчилгаатай болж байгаа төдийгүй, иргэд автобус хүлээж зогсох зуураа эхний 20 минут үнэгүй интернэт ашиглах боломжтой болов.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 114 автобусны буудлыг иж бүрэн шинэчлээд байгаа бөгөөд нийт 250 буудлыг яг ийм маягаар шинэчлэх юм.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дуу, авиа, дохио сурах шинэлэг төхөөрөмжийг суурилуулж байгаа бөгөөд тохиргооны ажлуудыг хийж эхлээд байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж