1500 м-ийн тэшүүрийн дээд амжилт шинэчлэгдлээ

2015 оны 11 сарын 17

Канадын Калгари хотноо  өнгөрсөн амралтын өдрөөр өндөрлөсөн тэшүүрийн спортын дэлхийн цомын тэмцээний үеэр 1500 м-ийн дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ.

АНУ-ын тамирчин Бриттани Боу энэ зайг  нэг минут 51,59 секундэд туулж, шинэ дээд амжилтыг тогтоосон байна. Үүнээс өмнө Канадын тамирчин Синди Классен 2005 оны 11-р сарын 20-нд энэ зайг 1 минут 51,79 секундэд туулж, дээд амжилтыг тогтоож байсан түүхтэй юм. Энэ зайн дэлхийн цомын тэмцээний дэд байранд АНУ-ын Xизер Ричардсон 1 минут 52,27 секундэд туулж барианд орсон бол хүрэл медалийг 1 минут 54,18 секундэд барианд орсон Чехийн тамирчин Мартин Сабликов хүртжээ.

Эх сурвалж: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна