Д.Булганы хорих хугацааг сунгажээ

2015 оны 11 сарын 17

Одоогоос 17 жилийн өмнө бусдын гарт онц хэрцгийгээр хөнөөгдсөн УИХ-ын гишүүн асан С.Зориг агсны гэргийг өнгөрсөн баасан гарагийн шөнө цагдаагийн байгууллагаас саатуулсан гэдгээ ЦЕГ-аас мэдээлсэн.  Түүнийг хуулийн дагуу 72 цаг саатуулсан бөгөөд саатуулах хугацаа дууссан тул хорих хугацааг дахин 14 хоногоор сунгасан байна.Ингэснээр Д.Булганыг сэжигтнээр татан байцааж эхэлжээ. Мөрдөн байцаалтын явцад шаардлагатай гэж үзвэл түүнийг яллагдагчаар татан дахин хоёр сар хорьж, шалгах юм. Зарим албан бус эх сурвалжийн мэдээлснээр Д.Булганыг  С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтний талаар худал мэдээлэл өгсөн хэмээн цагдаагийнхан буруутгаж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 17 жил С.Зоригийн амь насыг эрэгтэй, эмэгтэй  хоёр хөнөөсөн гэдэг мэдээлэл цацагддаг байсан бол энэ хэрэг дээр ажиллаж байгаа цагдаа нар хоёр эрэгтэй хүнийг сэжигтнээр баривчилсан, тиймээс Д.Булганыг худал мэдээлэл өгсөн гэх хэрэгт буруутгаж байгаа сураг байна. ЦЕГ-аас түүнийг баривчилсан гэхээс өөрөөр ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл хэвлэлд өгөхийг хоригложээ.

 Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна