Д.Булганы хорих хугацааг сунгалаа

2015 оны 11 сарын 17

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Д.Булганыг өнгөрсөн Бямба гаригийн шөнө гэрээс нь баривчилсан гэдгийг ЦЕГ-аас албан ёсоор мэдэгдсэн. Түүнийг хуулийн дагуу 72 цаг саатуулсан бөгөөд саатуулах хугацаа дууссан тул хорих хугацааг дахин 14 хоногоор сунгасан гэж эх сурвалж мэдээллээ. Ингэснээр Д.Булганыг сэжигтнээр татан байцааж эхэлжээ. Мөрдөн байцаалтын явцад шаардлагатай гэж үзвэл түүнийг яллагдагчаар татан дахин хоёр сар хорьж, шалгах юм. Яг ямар хэрэгт Д.Булганыг буруутган саатуулан шалгаж буй талаараа хуулийн байгууллагынхан дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс татгалзсаар байна. Мөн зарим эх сурвалжийн мэдээлснээр Д.Булганыг өнгөрсөн 17 жил хуулийн байгууллагад худал мэдүүлэг өгч ирсэн гэж буруутгаж буй аж. Үүнээс гадна С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэж 40 гаруй насны хоёр эрэгтэйг Орхон аймгийн Эрдэнэт хотоос сар гаруйн өмнө барьж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан тухай өөр нэг эх сурвалж тодотголоо.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна