Спильбергийг Эрх чөлөөний одонгоор шагнана

2015 оны 11 сарын 17

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нэрт кино найруулагч Стивен Спильберг, дуучин, жүжигчин Барбара Страйзанд нарын 17 хүнийг иргэний дээд шагнал, Эрх чөлөөний одонгоор шагнах болсон байна.

Нийгэм, урлаг соёл, энхтайван болон үндэсний аюулгүй байдлын салбарт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог Эрх чөлөөний одонг энэ сарын 24-нд Цагаан одонгоор шагнуулах Spielberg ордонд гардуулах юм.

Энэ жил Цагаан ордны тэргүүн Барак Обама найруулагч Стивен Спильберг, дуучин, ая зохиогч, найруулагч Барбара Страйзанд, хөгжигчин Жеймс Тэйлор, Ицхак Перлман, Эмилио Эстепан, Глориа Эстепан, нарын хүмүүсийг Эрх чөлөөний одонгоор шагнах ажээ.

Мөн бейсболын тамирчин Уилли Мэйс Йоги Берра нарыг нэхэн шагнах юм.

Барак Обама “Бидний цагийн хэмнэж өгдөг нийгмийн ажилтнаас авахуулаад төсөөллийг хөгжүүлж өгсөн урлагийнхан, манай нийгмийг илүү төгс болгохын тулд хичээж буй удирдагчид, сая сая дэмжигчдээрээ уухайлуулсан тамирчид. Тэд бол бидний амьдралыг улам баялаг, гэрэлтэй болгодог хүмүүс юм.” гэжээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна