Солонгост сонгодог урлаг хожуу хєгжсєн ч хэдийнэ урд орчихсон явна

2015 оны 11 сарын 17

Улсын дуурь бvжгийн эрдмийн театрын хамт олон маргааш Солонгос улсыг зорих гэж байна. Тэд тус улсад 20 хоног саатаж, сонгодог урлагийн гайхамшгийг мэдрvvлэх юм. Учир нь, одоогоос хоёр жилийн ємнє Солонгос улсын сонгодог урлагийн уран бvтээлчидтэй хамтран ажиллах, туршлага солилцох хvрээнд гурван жилийн гэрээ байгуулсан байдаг. Єнєє жил “Солонгос-2015” тєслийг хэрэгжvvлж байгаа билээ. Уг тєслийн хvрээнд “Монгол болон Солонгосын уран бvтээлчид”, “Улсын дуурь бvжгийн эрдмийн театрынхан Солонгос улсад” зэрэг тєсєл хєтєлбєрийг хэрэгжvvлэхээр тєлєвлєєд байгаа аж.

Дээрх хоёр тєслийн хамгийн том ажил болох Монголын сонгодог урлагийг сурталчлахаар театрын симфони найрал хєгжимчид анх удаа бvрэн бvрэлдэхvvнээрээ ийнхvv Солонгос улсыг зорих гэж байна. Тэд аялан тоглолтынхоо хугацаанд энэ сарын 26-29-нд “Лучиа Да Ламмермур”, ирэх сарын 2, 3-нд “Цємєєхэй” балетийг Тежон хотноо тоглох юм. Тvvгээр ч зогсохгvй гоцлол дуучдын хамт энэ сарын 30-нд Пусан, арванхоёрдугаар сарын 4-нд Тежон, 6-нд Сєvл хотод Монголын дуурийн уран бvтээлчдийн гала тоглолтыг хийхээр тєлєвлєжээ. Харин тоглолтын хєтєлбєрт дэлхийн сонгодог хєгжмийн бvтээл, дуурийн хэсгээс багтсан бєгєєд гала тоглолтод Монгол Улсын гавьяат жvжигчин Э.Амартvвшин, С.Мєнгєнцэцэг, Соёлын тэргvvний ажилтан Р.Доржхорол, гоцлол дуучин Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал нар оролцох аж.

Тиймээс Улсын дуурь бvжгийн эрдмийн театрын Ерєнхий захирал Ч.Мєнхзулыг энэ удаагийнхаа “Дугаарын зочин” буландаа урьж, аялан тоглолтын хvрээнд цєєн хором ярилцсан юм.


-Дуурийн театрын хамт олон маргааш Солонгос улсыг зорино. Бэлтгэл ажлаа хангасан уу?

-Тийм ээ. Театрын хамт олон Солонгос улсын уран бvтээлчидтэй олон талт, олон чиглэлд vр дvнтэй ажиллахыг хvсч байна. Нєгєєтэйгvvр хамтын ажил­­лагаагаа єргєжvvлэхийг зорьж ажиллаж байна гэх vv дээ. Єнгєрсєн сард манай хэсэг уран бvтээлч Солонгос улсыг зорьсон.

-Аль хэдийнэ оччихсон хэрэг vv?

-Зарим маань очоод бараг 20 хонож байна.

-Симфони найрал хєгжимчид гэхээр нvсэр том бvрэлдэхvvн болж таарах нь. Яг хэчнээн уран бvтээлч Солонгос улсыг зорих гэж байна вэ?

-Нийт 70 гаруй уран бvтээлч явна.

-Мэдээж уран бvтээлч­­дийн чадвар, тэр дундаа Монголын сонгодог урлаг дэлхийн хаах нь явааг тодорхойлж, тайлагнах байх. Энэ олон хvний зардал, мєнгийг хэрхэн зохицуулах вэ?

-Бидний vйл ажиллагааг салбар яам маань дэмждэг. Тэд 34 сая тєгрєг гаргасан. Тvvнчлэн агаарын компаниуд дэмжиж байна. Харин vлдсэн зардлыг Солонгос улсын Тежон хотын дуурийн театрын хамт олон гаргаж байгаа.

-Хамтын ажиллагааны хvрээнд vv?

-Тийм ээ, Улсын дуурь бvжгийн эрдмийн театрын хамт олон 2013 оны арваннэгдvгээр сард Солонгосын Тежон хотын дуурын театртай гурван жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
Эл хvрээнд єнгєрсєн онд хоёр улсын дуурын уран бvтээлчид хамтран “Чио чио сан” дуурийг тавьсан. Харин энэ онд хоёр том ажлыг хийлээ. Єєрєєр хэлбэл, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулж “Солонгосын уран бvтээлчид Монголд”, “Монголын уран бvтээлчид Солонгост” гэсэн хоёр том тєслийг хэрэгжvvлсэн. Харин одоо сvvлийнхээ хамгийн том vйл ажиллагаанд бэлдэж байна даа.

-Єнгєрсєн тавдугаар сард Солонгосын уран бvтээлчид манай улсад хvрэлцэн ирж, алдарт “Травиата” дуурийг тоглосон. Тухайн vед vзэгчдээс єндєр vнэлгээ авсан санагдаж байна?

-Тэгсэн, vзэгчдээс маш єндєр vнэлгээ авсан. Солонгосын алдарт найруулагч Ан Ху Вон манай улсад хvрэлцэн ирж, “Травиата” дуурийг шинэчлэн тайзнаа амилуулсан. Уг дуурьд Солонгос болон манай улсын уран бvтээлчид хамтарч тоглосон шvv дээ. Харин дараа нь буюу єнгєрсєн сард Ан Ху Вон найруулагч цоо шинэ дуурийг тайзнаа тоглуулсан.

-Цоо шинэ дуурь гэж “Лучиа Ди Ламмермур”-ийг хэлээд байна уу?

-Тийм ээ. Vнэхээр “Солонгосын уран бvтээлчид Монголд” тєсєл маань амжилттай болсон. Одоо хоёр дахь хэсэг буюу “Монголын уран бvтээлчид Солонгост” тєсєл амжилттай хэрэгжиж байна даа.

-Андуураагvй бол эл тєсєл єнгєрсєн сараас эхэлсэн байх аа?

-Тийм ээ, єнгєрсєн сард эхэлсэн. Одоогийн байдлаар зарим уран бvтээлч маань Солонгос улсын Тежон хотод бэлтгэл ажилдаа орчихсон, завгvй ажиллаж байна.

-Дуурийн театрын симфони найрал хєгжимчид тэр бvр гадны оронд бvрэн бvрэлдэхvvнээрээ очиж аялан тоглолт хийгээд байдаггvй санагдана?

-Чиний хэлдэг vнэн. Симфони найрал хєгжмийн хамт олны хувьд театрын маань хамгийн том, чухал бvрэлдэхvvн юм. Тэд маш их ачаалалтай ажилладаг. Тийм болохоор бvрэн бvрэлдэхvvнээрээ гадаадад аялан тоглолт хийж, явах боломж байдаггvй. Гэхдээ vр дvнд нь мэргэжлийн уран чадвар сайжирч, олон улсад нэр хvнд маань дээшилнэ. Нєгєєтэйгvvр туршлага солилцож, суралцах байх гэж бодож байна.

-Мэдээж шvv дээ. Азийн єндєр хєгжилтэй оронд анх удаа очих гэж байна. Энэ бол маш єндєр хариуцлага шvv?

-Тийм ээ, мэдэж байгаа. Хэдийгээр Солонгос улсын хувьд сонгодог урлаг манайхаас хожуу хєгжсєн ч аль хэдийнэ урд маань орчихсон явна. Алдартай дуучид нь дэлхийн том, том тайзан дээр дуулж байна. Бvжигчид нь дэлхийн сонгодог бvтээлvvдэд тоглож байна. Ийм єндєр хэмжээнд хєгжчихсєн байна. Нэг vгээр хэлбэл, сонгодог урлаг маш хурдацтай хєгжсєн. Одоо ч хєгжиж байна.

-Яг ямар хєшvvрэг байгаа болоод сонгодог урлаг нь хурдацтай хєгжєєд байна вэ. Vvнийг судалж vзсэн vv?

-Олон талтай л даа. Гэхдээ хамгийн гол зvйл бол Солонгосын ард тvмэн сонгодог урлагийг ойлгодог, бас vнэлдэг. Тэр хэрээр улс, эх орон нь хєрєнгє мєнгийг хайрлахгvй хаяж, дэмждэг. Vvнд л хамаг учир байгаа юм.

-Харин манай улсын хувьд хєрєнгє, санхvvгийн хєшvvрэг болон сонгодог урлагийг vнэлэх vнэлэмж дутаж байна гэж vv?

-Магадгvй.

-Ингэхэд энэ удаагийн аялан тоглолтоос дуурийн театрын захирлын хувьд юуг харж, хvсч байна вэ?

-Бидний хувьд хоёр зvйлийг харж, бодож, тєлєвлєж байна даа.

-Ямар хоёр зvйл билээ?

-Мэдээж эх орныхоо сонгодог урлагийг дэлхий дахинд сурталчлахыг хvсч байна. Тийм ч боломж бий. Нэг vгээр хэлбэл, Монгол Улсын сонгодог урлаг Азидаа тэргvvлж чадна гэдгийг хvлээн зєвшєєрvvлэх юм. Ингэж чадвал дэлхийн vvд, хаалга нээгдэнэ. Анхны юм дандаа л хэцvv байдаг. Тэгэхээр vvгээр бид ямар амжилт, ямар нэр хvнд, ямар тоглолтыг Солонгосын ард тvмэнд vзvvлнэ тvvгээр нь дараа дараагийн том ажлын vvд нээгдэнэ. Vнэхээр би бол vvнийг том зах зээл гэж харж байна. Энэ ч утгаараа зах зээлийн том зам нээгдэх юм.

-Тэгвэл цаашид театрын хамт олон ямар vйл ажиллагаа зохион байгуулахаар тєлєвлєж байна вэ?

-Ирэх онд манай бvжигчид Солонгос улсад очиж тоглоно. Єнєєдрийн энэ ажлыг амжилттай эхлvvлэх аваас тэдний зам ч гэсэн дардан байх юм.

Эх сурвалж:

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна