М.Энхсайхан: Танигдана даа, танигдана

2015 оны 11 сарын 17

-УИХ-ын гишүүд нийлж улс төр хийж, гарын үсэг цуглуулснаар хөрөнгө мөнгө босно гэдэг ойлголт байхгүй шүү дээ-

Монгол Улсын сайд М.Энхсайхантай ярилцлаа.


-Тавантолгойн цахилгаан станц төслийн асуудлаар та саяхан Япон, БНСУ яваад ирсэн. Явсан ажил тань бүтэмжтэй юу?

-ТТЦС төслийн бүх баримт бичиг боловсрогдож хөрөнгө оруулагчдад хүргэгдээд байгаа. Энэ төсөлд барагцаалбал нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Дангаараа өөрөө хөрөнгөө гаргаад энэ станцыг барих компани гэж байхгүй. Нийт хөрөнгийн 70 орчим хувийг банкуудаас босгох юм. Иймээс олон талын эрх ашгийг нэг цэгт уулзуулж чадах эсэхээс төслийн хувь заяа хамаарч байгаа. Нэг үгээр хэлбэл, олон дахин ярьж ойлголцох асуудлууд байна. Монголын эдийн засгийн байдал сайнгүй байгаатай холбоотойгоор манай улсын зээлжих зэрэглэл буурч, эрсдэлтэй орон гэж харагдах болсон нь бидний ажилд тус болохгүй, цаг алдуулж байгаа явдал бий. Гэвч уг төслийг юуны өмнө ашигтай байж чадах төсөл, манай Засгийн газраас 100 хувийн дэмжлэгтэй төсөл гэдгийг хөрөнгө оруулагчдад итгүүлэхэд энэ удаагийн уулзалтуудын ач холбогдол оршиж байсан юм. Уулзалтад Монгол улсын Засгийн газар, Төслийн нэгж, ТТЦС-аас эрчим хүч авах “Оюутолгой” болон Рио Тинто, Туркойз Хилл гээд байж болох бүх тал оролцсон. Маш их мэдээлэлтэй том уулзалт болж өнгөрлөө. Уулзалтын мөрөөр хийх хоёр төрлийн ажил байгаа. Түүнийгээ шийдвэрлэвэл ТТЦС төсөл бүтэх магадлал өндөр.

-Энэ станц ашиглалтад орсноор Монголын эдийн засагт ямар үр дүн авчрах вэ. Энэ төслийг хэн нэгэн сүрхий эр бас улс төр болгочихоос нь өмнө хэрэгжчихээсэй билээ?

УИХ-ын гишүүд нийлж улс төр хийж, гарын үсэг цуглуулснаар хөрөнгө мөнгө босно гэдэг ойлголт байхгүй шүү дээ. 40 гишүүн гарын үсэг зураад дөрвөн тэрбум ам. долларын хөрөнгө босгодог болчихвол Монгол хямралаас гарах энүүхэнд юм байна гээд бодож болох. 76 зурчихвал бүр их мөнгө босно гээд тэнэг логикийг үргэлжлүүлж болох. Харамсалтай нь дэлхий тийм биш.

-Цаг хугацааны хувьд бидний хүссэн шиг хурдан биш л байна. Одоогоор Японы Marubeni болон Kansai Electric, Солонгосын Daewoo гэсэн гурван хөрөнгө оруулагчтай ярилцаж байна. Бүгд л чадалтай, туршлагатай компаниуд. Гэвч Монголын говьд төсөл хэрэгжүүлэхэд ус, цахилгаан, зам харилцаа, дэд бүтэц гээд амаргүй асуудал их тул бүгд л станц барих тохиолдолд 2-3 жил шаардагдана гэж буй. Бидний хувьд гол нь хөрөнгө оруулалтаа хийж барьж эхлээсэй гэсэн бодолтой байгаа. ТТЦС баригдах нөхцөлд уг төслийн эдийн засагт үзүүлэх үржүүлэгч нөлөө их, ялангуяа говийн бүсийн үнэ цэнийг өсгөхөд асар чухал ач холбогдолтой юм. Цахилгаан станц жил бүр 1,5 сая тонн нүүрс хэрэглэнэ. Оюутолгойн уурхайн цахилгааны хэрэглээг дотроосоо хангах бололцоо бүрдэнэ.

-Тавантолгойн цахилгаан станц гэснээс  Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг цагдаагийнхан баривчилсны маргааш Тавантолгойн хөрөнгө оруулалтын тогтоолын төслийн талаар Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нар танилцуулсан. Та тэр тогтоолын төслийг олж харсан байлгүй?

-Хараагүй. Харах шаардлага одоохондоо байхгүй. УИХ дээр албажаагүй аливаа асуудал тэр тусмаа хоосон улстөржилт надад, бидэнд хамаагүй шүү дээ. Тавантолгой хэмээх нүүрсний төслийн хувьд зах зээлийн байдал Тавантолгой төслийг УИХ дээр гацааж баярлалдаж байх хооронд эрс муудсан нь Монголын талыг хүнд байдалд оруулсан. Цаг хугацаа алдсаны төлөөсөнд Монгол хямралтай нүүр тулж байна.

-УИХ-ын нэр бүхий 40 хүн гарын үсэг зурсан гэсэн. Энэ байдлаараа бол уг төсөл парламентаар ногоон гэрлээр явчих юм биш үү?

-УИХ-ын гишүүд нийлж улс төр хийж, гарын үсэг цуглуулснаар хөрөнгө мөнгө босно гэдэг ойлголт байхгүй шүү дээ. 40 гишүүн гарын үсэг зураад дөрвөн тэрбум ам. долларын хөрөнгө босгодог болчихвол Монгол хямралаас гарах энүүхэнд юм байна гээд бодож болох. 76 зурчихвал бүр их мөнгө босно гээд тэнэг логикийг үргэлжлүүлж болох. Харамсалтай нь дэлхий тийм биш.

-УИХ дарга ч, Х.Баттулга гишүүн ч яриад  байна л даа, төмөр замыг 10 мянган цэргээр бариулъя гэж.  Хэрэв арван мянган цэргээр төмөр замаа бариулъя гэж бодоход хэр их зардал гарах бол?

-Төмөр замын ажлыг найман жил гацаасан, бүр мухардалд оруулсан, түүнийгээ хаацайлах гэсэн хүмүүсийн яриа нь “Төмөр замын түмэн цэрэг” төсөл болчихоод байна. Сонгуулийн ядмагхан пиар юм уу даа. Танигдана даа танигдана. Өөр хэлэх үг алга.

-Өнөөдөр улстөрчид бүгд хямралын тухай ярьж байна. Гэтэл төсвөө 3.4 хувийн алдагдалтай баталлаа. Ирэх 2017 оноос 4.4 тэрбум долларыг төлж эхэлнэ. Бид яах ёстой юм бэ?

-Хямрал эзэнтэй баймаар байна. Монголыг хямралд оруулсан улс төрийн хүчин бол АН, “Шударга ёс” эвсэл. Бид АН, эвсэл дотроо өөр хоорондоо зөрүүтэй бодол санаатай байсан байж болно. Гэвч тэр нь өөрсдийгөө зөвтгөх үндэс биш. Эрх барьсан бол хариуцлагаа хүлээж сурах хэрэгтэй. Ингэлээ гээд буруутах нь юу л бол. Харин ч хариуцлага хүлээж яваа учир хямралаас гаргах зөв алхмын төлөө бид л тэмцэлдэхээс өөр зам байхгүй гэж бодож байна.

 Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна