Даниэл Рэдклифф алдрын одтой болов

2015 оны 11 сарын 17

“Харри Поттер” киноны шидтэн хүүгийн дүрээр нэрд гарсан Английн жүжигчин Даниэл Рэдклифф Холливууд Бульевардад өөрийн гэсэн алдрын одтой болжээ.

Өдгөө 26 настай жүжигчин Даниэл Рэдклифф алдрын гудамжинд нэрээ мөнхлөх ёслолд оролцохоор Лос Анжелест аав ээжийн хамт очжээ.

Даниэл Рэдклифф “Харри Поттер” киноны эхний анги гарснаас хойш амар заяа үзүүлэхээ байсан шүтэн бишрэгчидтэйгээ хамт зураг татуулж, гарын үсгээ өгч гялайлгасан гэнэ. Холливууд Бульевардад нэр цуутай 2500 гаруй алдартны нэртэй од байдаг. Жуулчдын очих дуртай газрын нэг болсон Холливууд Бульеьвардад жилд 10 сая гаруй жуулчин очдог гэсэн тоо бий.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна