Адель жин хасжээ

2015 оны 11 сарын 17

“Туранхай байсан бол одоогийн нэр алдарт хүрч чадахгүй байсан” гэж ярьдаг дуучин Адель нэлээдгүй жин хаяжээ. Адель 2008 онд анх олны танил болж байсан үеэ бодвол илт жин хассан нь ажиглагдсан байна. Тэрбээр өчигдөр /XI.16/  Нью-Йорк хотноо “SiriusXM” радиод ярилцлага өгөхөөр ирэхдээ хар өнгийн даашинзаар гангарсан байсан нь биеийн галбирыг нь маш сайн харуулжээ.

Адель 2012 онд хүүгээ төрүүлснээс хойш уран бүтээлээ завсарлаж, олны өмнө гарах нь ч бага байв. Бүтэн гурван жил шүтэн бишрэгчдээ хүлээлгэсний эцэст дуучин Адель 25 нэртэй шинэ цомгоо гаргасан юм. Түүний 25 цомгийн эхний дуу “Hello” цацагдсан даруйдаа хит болж чаджээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна